Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2019 оны нэгдүгээр сарын 04-25-ны өдрийн хооронд, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хоёрдугаар сарын 01-14-ний өдрийн хооронд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Шалгалтаар сүм хийдийн барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
1 comment
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй христүүдийг шалгаж цэгцлээч. Тэд өөрсддөө элсээгүй Монголчуудыг хяхан хавчиж,ялгаварлан гадуурхаж байна. Мөн УИХ-ын гишүүн Оюун Эрдэнэ, Баасанхүү нарын ивээлд байдаг христийн сүмүүд хил гаалийн болон бусад хууль дүрмийг байнга зөрчиж байгаа гэсэн мэдээлэлийг шалгаж өгөөч Христын сүмийн Солонгосууд Монголд эмчилгээ эрхлэх лицензгүй Солонгос эмч нарыг авчирч эмчилгээ хийлгэж, ямар нь мэдэгдэхгүй тодорхой хаяггүй эм тарааж байгааг шалгах хэрэгтэй байна.