– 16-28 насны хооронд эхэлсэн нөхөрлөл хамгийн бат бэх байдаг бөгөөд удаан үргэлжилдэг
– Эмэгтэйчүүд сөөнгөдүү, нам дуутай эрчүүдэд илүү татагддаг. Учир нь ийм хоолой өөртөө итгэлтэй, гэхдээ түрэмгий биш мэт сэтгэгдэл төрүүлдэг
– Амьдралдаа хүндрэл бэрхшээлийг ихээр үзсэн хүнээс хамгийн сайн зөвлөгөө гардаг
– Оюун ухааны чадавхи өндөр байх тусмаа хүмүүс түргэн сэтгэж, бичиг нь гаргац муутай байдаг
– Анхны болзоон дээр зөөгчтэй хэрхэн харьцаж байгаагаас нь уулзаж байгаа хүнийхээ тухай ихийг мэдэж болдог
-Сайндаа ч биш, үнэндээ хошигнолыг нь хүмүүс хэр хүлээж авч байгааг тоодоггүй учраас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их хошин зүйл ярьдаг
– Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их өвдөмтгий байдаг ч өвчнийг тэсвэрлэх чадвараар хоёр дахин илүү байдаг
– Хэрвээ толгойд элдэв зүйл бодогдоод унтаж чадахгүй байвал тэднийгээ цаасан дээр бичиж буулгахад толгой суларч унтахад амар болдог
– Хэрвээ өөртөө айдас төрүүлж байгаа ажлыг барьж авч хийвэл илүү аз жаргалтай болдог
– Эмэгтэй хүн нууцыг хадгалж чадах дундаж хугацаа 47 цаг 15 минут байдаг
– Бусдын сайн сайхны төлөө зүтгэсэн хүн эцэстээ ганцаар хоцордог
– Аз жаргалтай байх тусам хүний унтах цаг багасдаг
– Дотно хүнийхээ гарыг атгах үед хүний өвчин шаналгаа мэдрэгдэх нь буурдаг
– Ухаантай хүн дунджаас цөөн найзтай байдаг. Ухаалаг болох тусам хүний сонголт чангардаг байна
– Сайн найзынхаа танилцуулсан хүнтэй гэрлэхэд хамтын амьдрал маш бат бөх байдаг ба салах магадлал 70 хувиар буурдаг
– Эрэгтэй голдуу найзтай бүсгүйчүүдийн сэтгэл санаа ихэнхдээ өөдрөг байдаг
– Хоёр хэлээр ярьдаг хүмүүс хэл сольж ярихдаа өөрийн мэдэлгүй хувь хүнийхээ хувьд өөрчлөгддөг
– Хэт удаан ганцаар амьдрах нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай ижил эрүүл мэндэд хортой
– Аялалаар явах нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн төдийгүй зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулдаг
– Өөрийн сонирхолтой гэж үзсэн зүйлээ урам зоригтой ярьж байхдаа хүмүүс илүү дур булаам харагддаг.