Дональд Трамп, Ким Чен Ун хоёрын дараагийн уулзалт Ханойд болно

2019-01-07 14:231min0
001

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалт болох газар Ханой хот байж болзошгүй гэж ТАСС агентлаг мэдээллээ. Хоёр улсын төлөөлөгчид Ханойд уулзах явцдаа дээд хэмжээний уулзалт болж болох хугацааг хэлэлцсэн байна.

Америкийн талаас хоёр улсын төрийн тэргүүний уулзалт болох газраар Индонез, Монгол, Хавай, түүнчлэн хоёр Солонгосын хил дээрх Панмунжом хилийн пунктыг нэрлэж байгаа юм.

Эх сурвалж: gazeta.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй