Сурагчдын амралт эхэлснээр замын түгжрэл буурч байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлэв. Харин нийслэлийн ЕБС-ийн сурагчдын 50 орчим хувь нь хамран сургах тойрогтоо суралцаж чадахгүй байгаа нь замын түгжрэл нэмэгдэх нэг шалтгаан болдог гэж Нийслэлийн мэдээллийн технологийн газар мэдээлж байна.
Тиймээс 2019 онд НМТ-ийн газар хамран сургах тойргийн бүртгэлийг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 52 сургууль 131 автобусаар сурагчдад үйлчилж байгаа юм байна.