Японы нэгэн эмч Шигэаки Хинохара 105 хүртэл насалсан бөгөөд насны эцэс хүртлээ өвчтөнүүдээ үзсээр байсан юм. Тэр бол өтөл насны тухай бидний ойлголтыг бүрэн эвдэж чадсан нэгэн билээ.

2017 оны долоодугаар сарын 18 бол япончуудын хувьд нэгэн суут хүнээ алдсан өдөр байсан юм. Учир нь Хинохара амьдралынхаа турш эмч, эрдэмтнийхээ хувьд улс орныхоо эрүүл мэндийн салбарт үнэлшгүй хувь нэмэр оруулсан нэгэн байжээ. Таван сангийн тэргүүн, Токио дахь Гэгээн Лукийн олон улсын эмнэлгийн ерөнхийлөгч байсан тэрбээр жил бүр Японд эмнэлгийн цогц үзлэг шинжилгээ явуулж, иргэдийн амьдралыг уртасгах асуудалд хувь нэмрээ оруулсан билээ.
Тэгвэо тэр өөрөө яаж ингэж урт насалж, олон мянган хүний эрүүл мэндийн манаанд насан өөд болтлоо зогсож чадав.

Тэрбээр ажил, хувийн амьдрал хоёроо ухаалгаар хослуулдаг байсан уу? Өөрөөр хэлбэл ажил, хувийн амьдралынхаа хоорондох тэнцвэртэй байдлыг хангадаг байсан уу? Үгүй.

Сайн унтаж амардаг байсан уу? Бас л үгүй. Хинохара эмч долоо хоногийн долоон өдөр өдрийн 18 цагаар ажилладаг байсан бөгөөд Japan Times-ын Жудит Кавагутид өөрийнхөө нууцыг дэлгэжээ.

Түүний амьдралын гол дүрмийг танд таницуулъя.

Идэж ууж, хангалттай унтаж амарснаас эрч хүч бий болдоггүй. Харин сэтгэл санаа сайхан үед эрч хүч бий болдог. Биеэ өдрийн цайны завсарлага, унтаж амрах хугацаа гэж зовоох хэрэггүй. Хүүхэд хүүхэд бид тоглож наадаад идэж уух, унтахаа хүртэл мартаж байсан шүү дээ. Томчууд ч бас аливааг ингэж хандах ёстой гэж Хинохара үзэж байна.

Хэрвээ та урт наслахыг хүсч байвал биеийн жиндээ анхаар. “Өглөөний цайндаа би аяга кофе, сүү, бага зэрэг жүржийн шүүс оливын тостой хэрэглэдэг. Бага үдэд сүү, хэдэн жигнэмэг идэх буюу завгүй байвал юу ч иддэггүй. Өдрийн хоолондоо ногоо, бага зэрэг загас, будаа идэж, долоо хоногт хоёр удаа 100 граммаар өөх тосгүй мах иддэг” хэмээн тэрбээр ярьжээ.

Тэтгэвэртээ гарах шаардлагагүй. 65 хүрсэн бол заавал тэтгэвэрт гарах гэж яарсны хэрэггүй. 65 нас гэдэг бол Японд хүмүүсийн дундаж наслалт 68 байх үед гаргасан тоо. Өдгөө хүмүүс илүү урт насалдаг болсон. Тэгэхээр цаашид ажиллах боломжтой гэсэн үг.

Эмч нарын зөвлөгөөг яс дагах хэрэггүй. “Эмч танд шинжилгээ өг, эсвэл мэс засал хийлгэ гэж зөвлөвөл өөрөөс нь эхнэр, нөхөртөө, эсвэл хүүхдэдээ ийм аргыг зөвлөх байсан уу гэж асуугаарай. Эмч бүгдийг эдгээж чадахгүй. Тиймээс хэрэггүй өвдөлт, мэс засал яагаад хэрэгтэй гэж” хэмээн Хинохара ярьжээ. Түүнийхээр бол хөгжим, амьтны эмчилгээ эмч нарын төсөөлж байснаас илүү эмчлэх чадвартай гэнэ.

“Өвчин гэдэг бол хачирхалтай үзэгдэл. Түүнийг мартах цорын ганц арга бол хөгжилдөх юм. Эмнэлгүүд өвчтөний үндсэн хэрэгцээ болох тэднийг хөгжөөх асуудалд анхаарах ёстой. Манай эмнэлэгт хөгжим, амьтны эмчилгээ, уран зургийн танхим байдаг” хэмээн Хинохара ярьжээ.

“Ганц шинжлэх ухаанаар хүмүүсийг эмчилж, тэдэнд тусална гэж байхгүй. Шинжлэх ухаан бол бүх зүйлийг нэг л самаар “самнадаг” гэсэн үг. Харин өвчин бол өөр өөр байдаг. Хүн бүр давтагдашгүй бөгөөд бидний өвчин зүрхтэй холбоотой байдаг. Хүний юу өвдсөнийг ойлгохын тулд түүнд тусалж, зөвхөн эм бэлдмэл өгөөд зогсохгүй хөгжим дуу, дүрслэх урлагаар эмнэх ёстой” хэмээн Шигэаки Хинохара ярьсан байна.

Эх сурвалж: hackspirit.com

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “105 насалсан япон эмч эрүүл энх, урт удаан наслалтын нууцыг дэлгэв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн