Хүн ам, орон сууцны туршилтын тооллого энэ сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудыг бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллана.
Энэ жилийг “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүрэг болголоо.