Амеркийн Оклахомад 51 настай шулам эмээг ач охиныхоо сэтгэлзүйд дарамт учруулсан үндэслэлээр шоронд хорихоор болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Женев Робинсон хэмээх энэ эмээ кинонд гардаг шиг шулмын хувцас өмсөж бичлэг хийн долоон настай ач охиндоо үзүүлээд зогсохгүй хүзүүг нь маажиж, нүүр рүү нь цохижээ. Үүгээр зогсохгүй шөнө унтаж байхад нь үсийг нь тайрсан байна. Шулам эмээ ач охины ах, эгч нарыг ийм байдлаар өмнө нь айлган дарамталдаг байснаа мэдүүлсэн бөгөөд түүнийг гурван жил торны цаана байлгах шийдвэрийг орон нутгийн шүүхээс гаргажээ. Женев Робинсон нь сэтгэлзүйн халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй юм.