09:00 цагт: АШУҮИС-ийн эрдмийн өргөө 220 тоот өрөөнд Европын Холбооны Ерасмус+ Дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр хэрэгжих Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн нээлт болно.

09:00 цагт: ‘Чингис’ зочид буудлын хурлын танхимд “МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ- СОЁЛЫН ШИНЭ ӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “МОНГОЛ ТУУРГАТНЫ УРАН ЗОХИОЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО” сэдэвт уулзалт ярилцлага, номын нээлтийн ёслол болно.

09:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагт: Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн