“Чан-Э-4”-т дайгдаж, сарыг тандах үүрэг бүхий аппаратыг “Юйтү-2” буюу “Хас туулай” хэмээн нэрийдлээ.
2018 оны арванхоёрдугаар сарны 8-ны 2 цаг 23 минутад сарыг тандах “Чан-Э-4”-ийг амжилттай хөөргөж, 2019 оны нэгдүгээр сарын 3-ны 10 цаг 26 минутад сарны цаад талд газардан улмаар газардах аппарат, тандах аппарат хоёр салж, тандалт хайгуул хийх ажлаа эхлүүлжээ.
Тандалтын төхөөрөмжийг хэрхэн нэрийдэх нь хятадын нийт ард иргэдийн хүсэл мөрөөдлийг харуулах ач холбогдолтой хэмээн үзэж Хятадын Сансар судлалын үндэсний газрын Сарыг тандах, Сансрын аж үйлдвэрийн төв нь холбогдох байгууллага нэгжтэй хамтран тус аппаратад нэр хайрлах арга хэмжээ зохион байгуулсан байна.
Цахим санал хураалтыг үндэслэн шүүгчид эцсийн бүлэгт “Хас туулай” хэмээн нэрийдэхээр болжээ.
“Чан-Э-4” тандагч аппарат газардагч ба тандагч хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд тандагч “Хас туулай” аппарат нэгдүгээр сарын 3-ны шөнө сарны цаад талд мөрөө гаргасан зургийг “Шаазгай гүүр” дамжуулагч дагуулаар эх дэлхийд ирүүлсэн байна.
“Чан-Э-4” амжилттай газардахад 15 цаг 07 минутад Бээжин дэх Сансрын нислэгийг удирдах төвөөс “Шаазгай гүүр” дамжуулагч аппаратаар “Чан-Э-4” тандагч аппаратын газардагч ба тандагч аппаратыг салгах зааварчилгааг өгсөн аж. Үүний дараа, газардагч ба тандагч аппарат нарны зайн хавтангаа дэлгэж, газардагч нь шатаа буулгаж тандагч аппарат алгуурхан бууж ийнхүү сарны цаад талд мөрөө гаргажээ.