“Канадын амьдрал” цувралынхаа энэ хэсэгт соёл, дүрэм ба харшилтай холбоотой чухал зөвлөгөөг хуваалцаж байна. Миний гарт Канадад амьдрах олон янзын түлхүүрүүд байна, та нартай энэ талаар хуваалцсаар байх болно.
Канадад очоод олон янзын сургалтад хамрагдсан нь азтай хэрэг. Эдгээр сургалтыг амьдралын “түлхүүр” гэж нэрлэж болно. Түлхүүргүй бол ордон байгаад ч яах билээ!
Канад улсад “Нэг нь нийтийн төлөө” гэсэн лоозон гудамж талбайд үгүй ч далд утгаараа үйлчилж байдаг. Хүний эрүүл мэнд бол Канадад нэн тэргүүний, хамгийн чухал асуудал байдаг, №1-т яригдана.
Ихэнхи байгууллагууд үнэртэй ус, тос, лошн зэрэг хурц үнэртэй зүйл хэрэглэхийг хорьсон сануулга наасан байдаг. Үнэртэнг дээдэлж, түүнийг шүтдэг хүмүүст хэцүү санагдах ч уучилж болгоохоос өөр аргагүй…
Ер нь энэ дэлхий дээр харшилтай хүмүүс эрс олширч байгаа. Харшилтай хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул албан байгууллагууд ажилтнуудын эрүүл мэндийн төлөө сүрчигийг нийтээр нь хорьдог аж. Үүнийгээ тайлбарлахдаа “Хэн нэг хүн ажилдаа ирчихээд, битгий өвдөөд гэртээ харьчихаасай гэж бид хүсдэг” гэнэ.
За тэгээд та нар минь канадчуудтай хамт нэг байгууллагад, нэг оффист ажиллавал үнэртэн сэнгэнүүлчихээд анхилуун хүн болж амьтан хүний эрүүл мэндэд халдаж өвтгөв.
Цаадуул чинь энэ мэт дүрмээ хар нялхаасаа заалгачихсан байдаг тул хүнийг өөр шигээ л бодно. Гэхдээ би үнэртэй усанд дуртай. Канадаас хямд үнээр худалдаж аваад Монголдоо очоод түрхдэг.
Б.Уянга
4 comments
MGD-d ch harshil ih bnaa
er ni hymyys usiig zov heregledeggui , haana ch gesen het ih tyrhehiig buruu gej yzdeg ganz kanadad ch bish shyydee, medeej hyn baij bolohoorgui hurz ynertyyleed baih chin bydyyleg shdee
Америк европ австрали гэхчлэн их хэрэглэдэг еглее ажилдаа ирхэд бугд гоё унэртэй сайхан л бдаг. Муухай гормоноос ялгаруулдаг унэрийг дарж байх хэрэгтэй
БИД БӨМБӨРЦӨГИЙН НӨГӨӨ ТАЛД НЬ БАЙГАА ЮМ ЧИНЬ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ КАНАД АЗТАЙ ТАЛД НЬ МОНГОЛД БҮХ ЮМ НЬ ЭСЭРГЭЭРЭЭ БАЙХ ЮМ. ГЭСЭН МӨРТЛӨӨ ЦАГ АГААР НЬ АДИЛ ЭРС ТЭРС ГЭДЭГ СОНИН ШҮҮ