Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төв болон салбар амбулториудын хүүхдийн кабинет 2019 оны нэгдүгээр сарын 5, 6-ны Бямба, Ням гарагт 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.
-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
-Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 164 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 84 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 44 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн байна.
-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 194 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 21 ор, нөөцөөс 48 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 220 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
-Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 83 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 167 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 87 орыг дэлгэн ажиллуулж байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна.