Африкийн амьтад Монголд хөл тавьжээ

 Африкийн сонин хачин, өмнө нь нутаглуулж байгаагүй 20 гаруй төрлийн махчин амьтан “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборт иржээ. Америк тивийн махчин хамарт илбэнх, үен (махчин бөгөөд жижиг биетэй амьтан барьж иддэг), сурикат (африкийн зурам буюу хүүхэлдэйн киноны баатар  тимон), үнэг, загас, бидэрт мангуст, энгийн мангуст (махчин, сүргээрээ том амьтан барьж иддэг), үмхий хүрэн, хэрэм, туулай, үхэр зараа, усан гахай (дэлхий дээр байдаг хамгийн том мэрэгч амьтан), одой гахай (хамгийн жижиг өсдөггүй гахай), хярст үнэг (цасны үнэг), үхэр зараа зэрэг амьтан  хүүхэд, залуусын нүдийг хужирлаж байна.

Мөн сиамын муур, ишиг, хурга ч байх аж. Амьтад өдөртөө жимс ногоогоор, оройн цагаар тусгай бэлтгэсэн өөхгүй үхрийн шинэ махаар хооллодог байна. Мөн тэдэнд амьтанд хэрэгтэй кальци болон тэжээлийг стандартын дагуу өгдөг гэнэ. “Харилцааны зоопарк” энэ сарын 11-нээс эхэлж үүдээ нээжээ. Энд ОХУ-аас ирсэн орос мэргэжилтэнүүд, тусгай мэргэжлийн эмч, амьтдын мэргэжилтэн болон монгол амьтан сургагч, тэжээгч нар 24 цагийн турш ажиллаж байгаа юм байна.

 

One thought on “Африкийн амьтад Монголд хөл тавьжээ

  1. бадам очир 2017-04-20 00:52 at 00:52

    Ямар хөөрхөн юм бэ

    Хариулах

бадам очир-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн