Ерөнхийлөгчийг хуулийн дагуу огцруулж, УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа талаар өнөөдөр (2019.01.03) “Сонгогч ард иргэдийн нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮХС-гийн асуудалтай холбогдуулан огцруулах гэсэн зарим гишүүдийн хүчин чармайлт талаар болж, энэ Засгийн газар арай ядан тэнцэж үлдсэн. Харин одоо УИХ-ын даргыг огцруулах гэсэн гишүүдийн бойкот үргэлжилж, энэ нь улс төрийн ажлыг тэр чигт нь гацаанд оруулаад буй. Тэгвэл энэ удаад дээрх ТББ-ын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж, УИХ-д хандахаар болжээ.
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэх шалтгаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга гэмт хэрэгт шалгагдахгүй байх нөхцөл үүсээд байгаа бөгөөд улс орны байдал хүнд, үймээн самуунтай байгаа энэ үед Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр мэдээлэлдээ Ерөнхийлөгчид холбогдох хэргийн талаар дурьдаад, “Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёлд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Ерөнхийлөгч өөртэй нь холбоотой 250 сая ам.долларын хэргийг огт хэрэгсэхгүй болгосон мэтээр олон нийтэд мэдээлэл тарааж, ард түмнээ хууран мэхэлж байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт энэ хэргийг дахин шалгах хүсэлтийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Мөн АТГ-т хүргүүлсэн.” гэв.
Түүний хэлж буйгаар “Самсунг Си энд Ти” компани 110 сая ам.долларыг хөгжлийн банкнаас гаргуулж 73 сая ам.долларыг 13 компанид хуваан өгч газар шорооны ажил хийлгүүлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын авсан гэгдэх 250 сая ам.доллароор газар шорооны ганц ч ажил хийгээгүй. Лий Жонг Ёл нь 50 сая ам.долларыг цувчуйлан Дубайн банкинд хадгалсан аж. Иймд тэрээр үүнийг шалгаж өгөх хүсэлтийг БНСУ-ын прокурорт хүргүүлжээ. Лий Жонг Ёл нь мөн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас их хэмжээний мөнгө завшсан гэж хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр мөн ярьлаа.
8 comments
үндэслэлтэй биш бол худлаа хов жив ажлын садаа шүү батбаяр гуай
Шувуу шулагнаад нэг мөнгөний үнэр авч дээ
одоо эрт огцорч хэрүүл хэл амнаас хол байсан дээр. жонхуу угаас жанхуу юм байна
zuv sanaa bna naadahaa hurdan ogtsoruulj mongoliin turiin ajiliig tsaashaa yvuul
odoo tegdee iim hun gej yu baihav dee
MUUMUU holsnii ulai bas yu dongosood bna nvdneed dald ochij huts sdka tvi chort
Хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүсийг харахад Дорлигжавын хүргэн Эрх чөлөө намын Төмөрсүх гээд л далдгар энэ Батбаяр хөлсний өмгөөлөгч хоёр бүтэхгүй ээ
Xol ochij xonxort ochij xutsaa .noxoin gulug