НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:
-1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
-5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
Иймд хэрэв таны авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо 1, 6 гэсэн тоогоор төгссөн бол Та энэ сард татвараа төлөөрэй.