“Ювентус” багийн португал довтлогч Криштиано Роналдо “Instagram” сүлжээнд 150 сая дагагчтай болсон анхны хүн болжээ. Тус сүлжээнд поп дуучин Селена Гомес, Ариана Гранде нар 144 ба 141.4 сая дагагчтай юм байна.

Криштиано Роналдогоос гадна “Пари Сен Жермен” багийн довтлогч Неймар, “Барселон”-ы Лионел Месси нар “Instagram”-ын хуудсандаа 100 саяас дээш дагагчтай гэнэ.

Криштиано Роналдо өчигдөр (2019.01.02) “Instagram”-даа 2018 оныг өөрийнх нь карьер дахь хамгийн шилдэг жил байсныг онцолжээ. Өнгөрсөн зун тэрээр 100 сая еврогоор Мадридын “Реал”-аас “Ювентус” руу шилжсэн билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн