НийгэмОнцлох мэдээ

Сар шинийн барилдаан Бөхийн өргөөнд болох уу?

Ард түмний хандиваар баригдаж боссон Бөхийн өргөөний асуудал овоо нааштай шийдэгдэхээр болж байтал дахин царцлаа. Энэ бол бөхийн холбооны тэргүүний байр суурийг булаалдсан болон Бөхийн өргөө гэх томоохон орлогын эх үүсвэрт эзэн суух гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоос үүдсэн асуудал гэж олон нийт дүгнэж буй. Ашиг сонирхол хэт давамгайлсан гэж харагдаж байгаа энэ асуудал нэг талдаа гарч чадалгүй багагүй хугацааг өнгөрөөж, ард түмний өргөө хаалгаа барьсаар удлаа.

Уг нь Бөхийн өргөөг яаралтай нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар шинэ он гарахын өмнөхөн уулзаж, тохиролцоонд хүрсэн. Тэд хэвлэлийн бага хурал хийж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулж, Бөхийн өргөөг нээх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Хоёр аварга Улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан аж. Гэтэл Л.Чинбат тэргүүнтэй холбооны зүгээс “Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс татгалзаж байна” гэсэн бичгийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ.

Ийнхүү Бөхийн өргөөг нээх асуудал дахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа учир Сар шиний барилдаан Бөхийн өргөөнд болох эсэх нь эргэлзээтэй боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close