Гамбург гэдэг нь Германы нэгэн хотын нэр юм. Гэхдээ энэ хотын иргэд гамбургерийг анх гаргасан гэж ойлгох нь ташаа юм. Харин хил залгаа Унгараас жижиглэж хэрчсэн түүхий маханд амтлагч хольсон хоолыг Гамбургт авчраад идэхэд тиймхэн байсан учраас гал дээр үл ялиг болгож идсэнээр Гамбургер үүссэн түүхтэй. Улмаар хоёр талд нь талх тавьж, сонгино болон улаан лоолиор амталсанаар олон хүний таашаалыг хүртэж чадсан хоол болжээ.
Гэвч энэ бол гамбургерийн гарал үүслийн түүх гэвэл бас л өрөөсгөл болно.
Тухайн үеийн Гамбургийн иргэд дээрх хоолыг “Татар стейк” хэмээн нэрлэдэг байжээ. Энэ нь европчууд Монголчуудыг “Татар” гэж нэрлэдэг байсантай холбоотой.
Татар стейк нь XIII зууны хагаст Чингис хааны удирдлагад байсан Унгар улс дахь Монгол цэргүүдийн идэх дуртай хоол байжээ. Өөрөөр хэлбэл “Монгол стейк” гэж хэлж болох юм.
Угаас Гамбургерын үүсэл, гарлын тухай Википедиад өгүүлэхдээ XII-XIII зууны (1167-1227 он) үед одоогийн Орос, Казакстан, Украины баруун хэсгийг монголчууд эзэлж, Алтан орд улсыг байгуулж явахдаа морин цэргүүд нь заримдаа мориноосоо ч буулгүй хооллодог байсан. Тэдний давтсан махны жор 1940-өөд оны үе гэхэд Монголын эзэнт гүрэн даяар тархсан зэргийг маш тодорхой дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Он цагийн урт хугацааны явцад түүхэн үйл явдлыг дагасаар Гамбург стейк нь XVII зууны үеэс хойш (хамгийн багадаа) Герман дахь “Frikadelle” нэрээр алдартай болсон.
Харин “Hamburger Rundstück” нь 1869 оноос хойш алдартай байсан бөгөөд орчин үеийн гамбургерын эцэг гэж хэлж болох юм.
Үүнээс хойш гамбургерын жор, хэлбэр хэмжээ хөгжсөөр өнөөдрийн түргэн хоолны гол нэрийн хоол болсон түүхтэй. Түүхийг нэг бүрчлэн өгүүлвээс цаг их орох тул Гамбургер Монголчуудаас үүсэлтэй юу гэдэг ойлголтын талаар маш товчхон дурьдлаа. Түүх сөхвөөс Гамбургер монголчуудаас үүссэн гэж хэлж болох үйл явц нэлээд хугацаанд өрнөх ажээ.
12 comments
Shaaj ohiimaa pizda
Yana daa uhruudiig
Ядаж хамбург гэж хэлж сурмаар байна. Хамбург нь яг ч ийм нэртэй хотын нэрнээс гаралтай гэж бодохгүй байна. Манайхны хиам гэх үгний эх нь баруунд хам гэх үг юм. Угтаа бол хам гэдэг үгийг бид хиам болгож монголчилж. Энэ хоолны нэр хам гэх хиамны язгуураас үүссэн байх. Зөв дуудлагаар дуудвал хамь гэхэд болно. Бург гэх нь баруунд уулан дээр орших цайз бүхий хотын нэртэй холбоотой. Магадгүй хамбүрг гэхээр махан цайз гэсэн ёгт нэрнээс улбаатай байж ч болох юм. Юу юугүй бүгдийг монголд хамруулах гэсэн явцуу үзэл хол явахгүй шүү. Дэлхийн соёлд монголтой холбоогүй ганц ч гэсэн юм үлдээхийг бодож явцгаая.
Дэлхийн түүхэнд МОНГОЛТОЙ холбоогүй юм ганц ч байхгүй.цорын ганц жишээ хэлхэд тархны мэс засал хиилгэж байсан соривтой ХҮННҮҮГИЙН үеийн булш 2 ч олдсон байдаг
Одоо энэнд нэг хэсэг малнууд хөөрч бахархаж огчиш омогшино.
Битгий хуц
Монголчууд гуриланд мах хавчуулж идэхийг үүсгэсэн гэвэл шал худлаа. Үүнийг гурил хийдэг улсууд л үүсгэсэн байж таараа. Худлаа юм зохиож бичихээ больмоор юм
ЧИ ТЭНЭГ ҮҮ АХИАД УНШ…ГУРИЛИЙГ НЬ БИШ МАХ НЬ МОНГОЛ ХООЛ, БАРУУНД ХӨГЖСӨӨР ОДОО ГАМБУРГЕР БОЛЛОО ГЭЖ…
монголд чулуун зэвсэгийн үеийн олвороос газар тарайлан эрхэлж байсан эд өлгийн зүйлс олддог
Зүгээр нэг нутагтаа оршин суугаад өнөөг хүрсэн ард түмэнд ямарч баялаг түүх байдаггүй, харин монголчууд дэлхийн тэр үеийн соелт хүн төрөлхтний хөгжлийг 300 жил тодорхойлсон болохоор гамбургер мэтийн юм бол энүүхэнд шүүдээ. Түүхээ мэдэхгүй хоосон толгойнуудад инээдтэй ч юм шиг санагдаж болохыг үгүйсгээд яахав өөрсдийнх нь хир хэмжээ зарцын түвшинд юм чинь
тиим шүү,харин нь зарим нэг хольцтой нөхөд шорлог,барбекю хүртэл МОНГОЛоос үүсэлтэй биш гэж нотлох гэж оролдох байхшүү
тийм шүү яах аргагүй монголоос үүдэлтэй гэж сонсож байсан юм.байна…