Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуулийг санаачлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Таны санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ. Хуулийн гол өөрчлөлт, шинэчлэлтийн талаар дахин сануулах уу?
-Хэрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны арванхоёрдугаар сард баталсан. Энэ хууль гурван үндсэн зарчимтай. Тодруулбал, төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, чадвартай болгоход чиглэсэн хууль. Төрийн албыг тогтвортой байлгахын тулд мерит (шатлан дэвших) зарчмаар зөвхөн тухайн байгууллага дотроосоо томилгоо хийхээр хуульчилсан.
Тухайлбал, Т39 зэрэглэлтэй буюу хэлтэс агентлагийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөж, сул орон тоо гарвал тухайн албан тушаалд Т37, Т38 зэрэглэлтэй хүнийг л томилно. Төрийн албаны хуулийн үндсэн концепц нь байгууллагад анх ажилд орж байгаа хүн ТЗЗ зэрэглэлээс эхэлж ажиллах зохицуулалт юм. Үүнээс шатлан дэвшиж ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газрын дарга ажлаас гарлаа гэхэд ахлах мэргэжилтэн зэрэглэлтэй хүнийг томилно.
Зөвхөн шатлан дэвших тогтолцоогоор л явна гэсэн үг. Өөр хүн томилохгүй. Яамны Төрийн нарийн бичгийн даргаар өмнө нь яамны газрын даргаар найман жил ажилласан хүн болно. Тэгэхээр гаднаас дурын хэн нэгэн орж ирэх боломжийг бүрэн хааж байгаа юм. Энэ үүднээс төрийн алба тогтвортой болно. Үүнээс гадна төрийн албыг хариуцлагатай болгохын тулд хуульд эд хөрөнгийн хариуцлагыг тусгасан.
-Тодруулбал?
-Тухайлбал, төрийн албан хаагчийг хууль бус үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны зөвлөл, эсвэл Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдвол тухайн хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруу шийдвэр гаргасан хүн хувиасаа төлнө. Хүн халж, цалингаа өгье гэж боддог удирдах албан тушаалтан байхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн алба хариуцлагажих юм.
Төрийн алба, хариуцлагагүй, тогтворгүй байгаагаас болж ажил цалгардаж байна. Иргэдийн эрх ашиг хохирч байна. Үүнээс гадна төрийн албыг чадвартай болгохтой холбогдуулан Засгийн газрын тогтоолоор Удирдлагын академийн харьяа Төрийн албаны сургууль байгуулахаар болсон. Энэ сургууль зөвхөн төрийн албан хаагчдыг бэлтгэж, сургах ажпыг эрхэлнэ. Сургуулийг одоо байгаа бүтэц зохион байгуулалтын хүрээнд байгуулна. Ямар нэгэн төсөв, хөрөнгө нэмэгдэхгүй.
-Төрийн албанд ажиллах хүмүүс өөрийн мэргэжлийн чиглэлийн сургуулиа төгсчихөөд дахин Төрийн албаны сургуульд суралцах юм уу?
-Тийм. Магистр, докторантур, албан тушаалын ангиллын сургалттай.
-Зөвхөн төрийн албаны удирдах албан тушаалд очих хүмүүс суралцах юм байна. Тийм үү?
-Тийм. Мөн Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг чадавхтай болгох чиглэлээр Канад Улсын санхүүжилтээр, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан таван сая канад долларын төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн эхний хэсгийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Харин энэ онд төрийн албан хаагчдыг сургах бэлтгэх, чадавхжуулах чиглэлд нэлээд анхаарахаар төлөвлөж байгаа. Энэ үүднээс Төрийн албаны сургуульд 5,000 орчим төрийн албан хаагчийг сургана гэж төлөвлөсөн.
-Хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн журмуудыг баталж амжаагүй гэж байсан. Ямар журам байгаа вэ?
-Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ есөн журам, Засгийн газар Төрийн албаны зөвлөлөөс 36 журам гаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрийн албаны эрх зүйн харилцааг зохицуулсан нийт 45 журам гаргах юм. Эдгээр журмыг хуулийн хүрээнд Засгийн газар, Төрийн албаны зөвлөл батлахад бэлэн болгосон гэсэн. УИХ-ын хувьд есөн журмаас зургааг нь ергөн барьсан.
Үүнээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор Төрийн албаны зөвлөлийг сонгон шалгаруулах журмыг шинэ оноос өмнө баталсан. Үлдсэн найман журмын хоёрыг нь Засгийн газарт өргөн барина. Энэ нь цалин хөлстэй холбоотой журам байгаа. Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой өөрчлөлт ороогүй учраас уг хоёр журмыг одоохондоо өргөн барих шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо зургаан журмын анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-д өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдааны гацаа арилбал батлахад бэлэн болсон гэсэн үг.
-Дээрх журмуудыг баталж амжаагүй учраас хууль бүрэн хэрэгжиж чадахгүй юм биш үү?
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор төрийн албаны төлөөллийг сонгох журмыг баталсан учраас Төрийн албаны зөвлөл бие дааж ажлаа гүйцэтгэх боломж бүрдэнэ. УИХ-ын түвшинд байгаа зургаан журам нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ УИХ удахгүй гацаанаас гарч шийдэх болов уу гэж бодож байна.
-Төрийн албаны зөвлөлийн бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөнө гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг өөрчлөгдөж, орон тоо зохион байгуулалтын хувьд өөр болж байгаа. УИХ-аас Төрийн албаны зөвлөлийн бүтцийг өөрчилсөн шийдвэр гаргах ёстой. Төрийн албаны зөвлөл одоо долоон гишүүнтэй бөгөөд гурав нь орон тооны, дөрөв нь орон тооны бус гишүүн бий. Харин шинэ хуулиар орон тооны бус гишүүнгүй болж, орон тооны таван гишүүнтэй болно. Гишүүдийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх ажлыг энэ сард багтааж УИХ хийхээр төлөвлөсөн. Миний бодож байгаагаар ирэх сарын 1-н гэхэд Төрийн албаны зөвлөл шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, бүх журам батлагдчих байх.
-Төрийн албыг ийм л байгаасай гэж олон хүн хүсдэг. Гэтэл эрх баригч нам, Засгийн газар солигдох бүртээ төрийн албанд өөрийн хүмүүсээ томилдог нь үнэн. Харин ийм байдлыг арилгах Төрийн албаны тухай хуулийг улс төрийн хүчнийхэн хэрхэн харж байгаа бол?
-Нам дагасан чадваргүй хүмүүс төрийн албанд томилогдож, жинхэнэ шатлан дэвших тогтолцоогоор явж байгаа хүн жийгддэг нь үнэн. Тиймээс л энэ хуулийг баталж байгаа юм.
-Хуулийг таны ярьж байгаа шиг хэрэгжүүлж чадах болов уу?
-Хүнээс л шалтгаална. Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаална. Тухайлбал, шинэ хуулиар түр орлон гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй. Хүний оронд түр ажилд очихгүй. Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа чөлөөлөгдөж, орон тоо нь суларлаа гэж бодъё. Ийм тохиолдолд тухайн яамны газрын дарга л түүнийг орлоно. Өөр хэн ч орлохгүй. Нэг төсөвт байгууллагын захирал нь өөрчлөгдөхөд дэд дарга нь орлоно. Дэд даргагүй бол Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь орлоно. Өөр хэн ч орлохгүй.
Хатуухан хэлэхэд төрийн албыг самарч байгаа нь түр орлон гүйцэтгэгчид. Нэг нөхрийг түр орлон гүйцэтгэгчээр томилдог. Очингуутаа олон тушаал гаргадаг. Тиймээс ямар албыг хэн орлохыг нь хуульчилсан. Төрийн алба тогтвортой хийгээд хариуцлагатай болохын үндэс нь энэ юм. Нөгөө талаар хуульд хяналт тавих, буруу шийдвэрүүдийг хүчингүй болгох эрх бүгд Төрийн албаны зөвлөлд очсон.
Түр орлон гүйцэтгэгч томилчихсон байвал Төрийн албаны зөвлөл тус шийдвэрийг шууд хүчингүй болгоно. Албан тушаалтан албан хаагчийг үндэслэлгүй халсан бол Төрийн албаны зөвлөл шийдвэрийг хүчингүй болгоно. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөл маш том эрх мэдэлтэй болж байгаа гэсэн үг. Шүүхээр бас давхар хянагдана.
4 comments
худлаа шаахаа боль сда минь
Малын эрүүл мэндийн тухай хууль батлагдаж 6-р сараас мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж Ховд аймгаас түр орлон гүйцэтгэгч даргалав.мал эмнэлгийн ерөнхий газрын доторх 4 газрын даргаар Ховдын болон ангийнхаа нөхдийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.Томилогдсон түр орлон гүйцэтгэгч дарга нар нь мал эмнэлгийн шинэ жилээр нэг мэргэжилтнээ хамрыг хуга.уруулыг сэт цохин зодож тэмдэглэсэн тухай фэйсбүүкээр шуугьж байна.Эд нараас төрийн албаны шалгалт өгөөгүй болон өмнө нь төрийн албаннас сахилгын арга хэмжээгээр чөлөөлөгдсөн нөхдүүд байдаг.Төрийн албаны зөвлөл мал эмнэлгийн түр орлонгуудын асуудлыг яаж шийдвэрлэх бол.Хамгийн сонирхолтой нь АТГ-аас ирсэн дүгнэлтэд л энд
ажилд орохоор ярилцаганд орсон малын эмч нар гайхаад байгаа юм
ene togtohsyren darga bol ikhe saihan hymyyjiltei hyn dee!!ezeg eh ni argagyi l teb halhiin saihan hymyys baij taaraa?…tanii ajild amjilt hysye?…
Тогтохсүрээн?хатуухан хэлэхэд төрийн албыг самарч байгаа хүн бол орлон гүйцэтгэгчид биш,танай М.Энхболд шүү?