Жилд нэг удаа Алдарт эхийн одонтой ээжүүдэд “Одонгийн мөнгө” олгодог. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг одонтой ээжүүдэд урамшуулал болгон олгодог.
“Алдарт эх”-ийн одонгийн урамшуулалд дараах ээжүүд хамаарна. Үүнд:
-Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, “Эхийн алдар” одонтой ээж;
-Шинээр “Эхийн алдар” одон авсан ээжүүд.
“Алдарт эх” одонгийн урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?
Хуульд зааснаар “Одонгийн мөнгө” авах эх дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө. Үүнд:
-”Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-Мөнгөн тусламж /Олон хүүхэд төрүүлсэн эхэд олгох урамшуулал/ авахыг хүссэн өргөдөл.
Өнгөрсөн жил 216,679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ.