Шинэ оны анхны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нийслэлийн “Өргөө”, “Амгалан” амаржих газарт айлчилж,шинэ оны анхны өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, сайдын гарын бэлэг гардуулав. Шинэ оны босгон дээр улсын хэмжээнд нийт 75 эх амаржиж, 39 хүү, 36 охин шинээр мэндэлсэн байна. Нийслэлд 29, Хэнтий, Дорнод, Дархан-уул аймгуудад хамгийн олон буюу 6-7 хүүхэд тус тус мэндэлсэн байна.
Эрүүл мэндийн сайд “Амгалан” амаржих газрын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, шинэ оны баярын мэнд хүргэхийн ялдамд, тус амаржих газрын үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад тасралтгүй сургалт чухал болохыг онцлон цаашид мэргэжилтнүүдийг сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцов.
2 comments
Энэ Сарантуяа сайд болоод нэгч төрхөд очоогүй ерөнхийлөгчийг дагаж арай гэж суудлаасаа хөндиирчдээ эрэгтэй хүнээс дор эх хүүхдийг гэх сэтгэл алга даа
Сарантуяа гуай Улсын хэмжээний эх хүүхдийн бодлого барьдаг Эх нялхсын төвийн захиралийг өөрийнхөө өмнөөс золиост гаргачихаад мэргэжлийн боловсон хүчингүй гараа унжуулаад зогсож байна даа азгүй юмдаа эрүүл мэндийн яам