НҮБ-ийн Хүүхдийн сангаас мэдээлснээр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр төрсөн хүүхдүүдийн дөрөвний нэг нь Латин Америк тивд төржээ. Хамгийн олон хүүхэд мэндэлсэн улсаар Энэтхэг, Хятад, Нигер, Индонез, Конго, Америк зэрэг улсууд тодорсон байна.
2019 оны хамгийн анхны хүүхэд охин байсан бөгөөд Номхон далайн Фижи арал дахь Сува хотноо 00:00 цагт мэндэлжээ.
Харин он солигдох торгон мөчийн сүүлчийн хүүхэд АНУ-д мэндэлсэн байна.
Ийнхүү 2019 оны эхний өдөр дэлхийн хүн ам 395 мянган хүүхдээр бүл нэмлээ.