Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /фэйсбүүк/-ээр цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол Татварын ерөнхий газарт удаа дараа иржээ. Иймд Татварын албанаас иргэн таныг /Ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг Татварын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.