Манай улс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхийн тулд тэдний тавьсан шаардлагын дагуу татвар хураах, орлого нэмэгдүүлэх найман 8 цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Хүн амын орлогын албан татварыг шатлалтай авах зэрэг зарим асуудал нийгмийн эсэргүүцэлтэй тулсан бол үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдлүүд бий. Тухайбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, Архи, тамхинд ногдуулах Онцгой албан татварууд юм. Тэгвэл 2019 онд нэмэгдэх хувь хэмжээний талаар тодруулан хүргэе. Иргэн та нийгмийн даатгалын шимтгэлд хэдэн төгрөг нэмж төлөхөө мэдэх үү?
2019 оноос Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг Нийгмийн даатгалын шимтгэл гэж тодорхойлдог. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төрд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэрүүдийн нэг нь Нийгмийн даатгалын шимтгэл гэж үзсэн. Шимтгэлийг өсгөсөн хувь хэмжээгээр хураагдсан мөнгө Тэтгэвэрийн даатгалын санд хуримтлагдана. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Ажил олгогчоос авах шимтгэл 1 хувь, Ажилтнаас авах шимтгэлийн хэмжээ 1 хувиар өссөн.
Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Ажил олгогч 0.5 хувь, Ажилтан 0.5 хувиар илүү мөнгө Нийгмийн даатгалын шимтгэлд төлөх болно. Харин 2020 онд Ажил олгогч 1 хувь, Ажилтан 1 хувь, нийт дүнгээрээ Нийгмийн даатгалын шимтгэл 2018-2020 онд 5 хувиар өсч байгаа юм. 2019 онд Нийгмийн даатгалын шимтгэл 1 хувиар буюу Ажил олгогч 0.5 хувь, Ажилтан 0.5 хувь нэмж төлөх болсноор нийт дүнгээрээ Ажил олгогч 12.5-14.5 хувь, Ажилтан 11.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна. Жишээ татъя. 900 мянган төгрөгийн цалинтай ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд хэдэн төгрөг төлөх вэ? Ажил олгогч 900 000 төгрөгийн цалингийн 12.5 хувь буюу 112.500 төгрөгийг Нийгмийн даатгалын санд төлнө.
Харин Ажилтан өөрөө 900 000 төгрөгийн цалингийн 11.5 хувь буюу 103.500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм. *** Архи, тамхины ОАТ төсөвт 394.5 тэрбум төгрөг дагуулж ирнэ Архи, тамхины Онцгой албан татвар /ОАТ/ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тус тус 10 хувиар нэмэгдсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс архины ОАТ таван хувь, тамхины ОАТ таван хувиар нэмэгдэнэ. Мөн 2020 онд тус бүр таван хувиар татвар нь нэмэгдэх юм. Энэ онд архи, тамхины ОАТ-аар төсөвт 292.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол 2019 онд энэ оны төлөвлөсөн хэмжээнээс 34.8 хувийн өсөлттэй буюу 394.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилттой байна. Дашрамд, Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэе.
-Бүх төрлийн согтууруулах ундаа
-Бүх төрлийн тамхи
-Автобензин, дизелийн түлш
-Суудлын автомашин
-Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ногдуулна гэж хуульчилсан байдаг.
Онцгой албан татвар ногдуулах биет нэгжийн мэдээллийг хүргэхэд:
Бүх төрлийн согтууруулах ундаа
– 1 литр Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи
– 100 ширхэг Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи
– 1 килограмм Автобензин, дизелийн түлш – 1 тонн Суудлын автомашин
-1 ширхэг *** Онцгой албан татварын тухай хуулиас архи, тамхинд ногдуулах татвартай холбоотой заалтыг хүргэе.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг /Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална/ гэсэн заалтыг үндэслэн хасч тооцно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно гэж тус тус заасан байдаг.
Zindaa.mn