Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрынхан шинэ жилээ тэмдэглэх үеэрээ шарсан нугасны дуудага худалдаа зохион байгуулсан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батжаргал 2 сая 800 мянган төгрөгөөр нугасыг авахаар сайрхасан ч, аймгийн засаг дарга С.Гансэлэм түүнээс илүү хөрөнгөтэйгөө батлахаар мэрийж нугасыг 3 сая төгрөгөөр худалдан авлаа.

Мөн тэрээр баярын үеэр 1 сая төгрөгийг хувиасаа гаргаж сугалаанд хандивлажээ. Төсвөөс цалинждаг аймгийн удирдлагууд төрийн албан хаагчийн 4-5 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр зөвхөн ганц нугас худалдан авахаар ийнхүү өрсөлдөж, бэл бэнчингээ гайхуулж байна. Иргэдийн татвараар цалинждаг энэ эрхэмүүд нэг үдэш идэх нугасыг 2-3 сая төгрөөр худалдан автлаа яаж хөлжсөн болохыг шалгах цаг болжээ.

Seruuleg.mn

By updown

2 thoughts on “Говь-Алтай аймгийн засаг дарга 3 сая төгрөгөөр нугас худалдан авч хөрөнгөө гайхуулав”
  1. Тэр чигээрээ тэнэглэл байна . Ийм тэнэг хүн ийм алба хаших ёстой юм гэж үү?!!! Говь- Алтайчуудаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн