Говь-Алтай аймгийн засаг дарга 3 сая төгрөгөөр нугас худалдан авч хөрөнгөө гайхуулав

Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрынхан шинэ жилээ тэмдэглэх үеэрээ шарсан нугасны дуудага худалдаа зохион байгуулсан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батжаргал 2 сая 800 мянган төгрөгөөр нугасыг авахаар сайрхасан ч, аймгийн засаг дарга С.Гансэлэм түүнээс илүү хөрөнгөтэйгөө батлахаар мэрийж нугасыг 3 сая төгрөгөөр худалдан авлаа.

Мөн тэрээр баярын үеэр 1 сая төгрөгийг хувиасаа гаргаж сугалаанд хандивлажээ. Төсвөөс цалинждаг аймгийн удирдлагууд төрийн албан хаагчийн 4-5 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр зөвхөн ганц нугас худалдан авахаар ийнхүү өрсөлдөж, бэл бэнчингээ гайхуулж байна. Иргэдийн татвараар цалинждаг энэ эрхэмүүд нэг үдэш идэх нугасыг 2-3 сая төгрөөр худалдан автлаа яаж хөлжсөн болохыг шалгах цаг болжээ.

Seruuleg.mn

2 thoughts on “Говь-Алтай аймгийн засаг дарга 3 сая төгрөгөөр нугас худалдан авч хөрөнгөө гайхуулав

  1. Zochin 2019-01-03 16:38 at 16:38

    Aarhah geed teneglejee

    Хариулах
  2. Иргэн 2019-01-03 21:40 at 21:40

    Тэр чигээрээ тэнэглэл байна . Ийм тэнэг хүн ийм алба хаших ёстой юм гэж үү?!!! Говь- Алтайчуудаа

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн