60 тэрбумынхан улс болоод нийслэлийн ажлыг гацаасаар байна. М.Энхболд, Ц.Сандуй нар “60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай яриа хийсэн нь үнэн” гэдгээ, “60 тэрбумын гэмт хэрэгтэн” гэдгээ өөрийн яриагаараа “хүлээн зөвшөөрчихлөө”.
Өнөөдөр тэд улс орныг, нийслэлийн ажлыг урагш ахиулахгүй “гацаачихаад” байна. Төрийн ордонд юу болж байгааг уншигч та бид мэднэ. М.Энхболд ширээ сандалтайгаа зууралдаж, УИХ-ын үйл ажиллагаа бүтэн сар гацлаа. Тэгвэл нийслэл дээр ч түүний явцуу эрх ашгийн бүлэглэл ажиллаж, хотын даргыг томилох болоод бусад ажлыг гацаалаа.
Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөл хотын даргад нэр дэвшигч дунд сонгуулиа явуулаад, олонхи болсон хүнээ дэмжээд явуулсан. Гэвч энэ сонголт 60 тэрбумынханд халтай учраас өөрийн хүнийг албан тушаалд томилохоор ийнхүү улайрч, ажил гацаах аргачлалаар “шантааж” хийж байна.
Нийслэл дэх 60 тэрбумын автор Ц.Сандуй болон түүний гар хөл болсон НИТХ-ын төлөөлөгч Нийслэлийн Засаг даргад Б.Мөнхбаатарыг дэмжиж байгаа юм байна. Ингэхдээ тэд Нийслэлийн МАН-аас дэмжлэг авсан нэр дэвшигчийг ч, намын хорооны бодлогыг ч үл тоов.
Б.Мөнхбаатар бол УИХ-ын дарга М.Энхболдын хүн. М.Энхболдын нөлөөгөөр Б.Мөнхбаатар үргэлж албан тушаалд хүрсээр байсан. Энэ удаа мөн л М.Энхболд, Ц.Сандуй нарын эрх ашгийг хамгаалахаар Б.Мөнхбаатар хотын даргад тэмүүлж байна. НИТХ зоригтойгоор 60 тэрбумынхнаас хотоо хамгаалж, Ц.Сандуйг огцруулсан байдаг. Гэвч тэдний бүлэглэл хэрхэн нийслэлийн Засаг даргын томилох ажлыг ажлыг гацааж цалгардуулж байгааг бид харж байна.
60 тэрбумаар төрийн албыг арилжаалах ярианы ард ийм л хор хохирол учруулахуйц нөхдүүд байгааг харцгаая. Тэд одоо ч гэсэн Нийслэлийн шинэ Засаг даргатай нэг бол албан тушаал наймаалцах, нөгөө бол өөрийн хүний дэвшүүлэхээр улайран зүтгэж байгааг анзаарч болно. Тиймээс тэднийг Монголын улс төрөөс, нийслэлээс тоосгүй болтол нь цэвэрлэж байж л төр, орон нутгийн ажил ядаж гацахгүйгээр хэвийн явагдах боломжтой…
1 comment
Үнэн ,байна. Ми.Энхболд нэг ,авгайг ,зүтгүүлээд ,дийлээгүй. Одоо Сандуйтай ,нийлээд ,бойкот ,хийхээд ,болжээ. УИХ ,дээр МАН-ын ,бүлэг ,Ми.Энхболдын ,бойкотонд ,орсон ,байна. Хорчин ,гэж ,үүнийг ,хэлдэг.