Тусгай ажиллагаа явуулж Салхитын мѳнгѳний ордыг дотоодын цэргийн хамгаалалтанд авсан байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордыг Тагнуулын байгууллага, Цагдаагийн тусгай алба, Дотоодын цэргийн бүрэлдэхүүн хамгаалалтад авч, ашиглалтын зөвшөөрлүүдийг цуцаллаа. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тусгай ажиллагаа зохион байгуулж Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Тус ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ашиглаж байсан бөгөөд 154 мянган тонн хүдэр хууль бусаар хилээр гаргах гэж байгаад баригдсан байна.

Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна.

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тн батлагдсан нөөцтэй тус орд алт газрын ховор метальтай. 1983 онд улсын төсвөөр хайгууль хийсэн орд юм. Энэ орд дээр эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа юм. 200 аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ.

Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавиад очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Тусгай ажиллагаа явуулж Салхитын мѳнгѳний ордыг дотоодын цэргийн хамгаалалтанд авсан байна.

  1. төмөр 2018-12-29 16:03 at 16:03

    ард түмниы өмчийг ямар нэгэн нам бүлэглэл этгээд хувьдаа эзэмшихиыг эсэргүүцэж бна

    Хариулах
  2. Нэргүй 2018-12-29 16:34 at 16:34

    Эх орон минь эзэнтэй болж байгааг харлаа.Та нараар бахархаж байна.

    Хариулах
  3. иргэд олон түмэн 2018-12-29 18:43 at 18:43

    Сүүлийн жилүүдэд ийм сайхан мэдээ сонсоогүй юм байна,монгол улсын засгийн газар,ерөнхий сайдаараа бахархаж байна,монголчуудаа-засгийн газараа тойрон хүрээлэж дэмжицгээе

    Хариулах
  4. Нэргүй 2018-12-29 23:44 at 23:44

    Энэ ордыг нээх удкү эдгээр томчуудын хэн нэгэн нь хямдханаар авцан өөр нэг хужаа хөрөнгө оруулагч оруулаад явж бн гэдэгт мөрийцсөн ч болно. Мөн цаад компани зүгээр орхихгүй олон улсын арбитрын шүүхэд өгнө мэдээж монгол ялагдана. Эцэст нь нөгөө их мөнгийг ард түмэн бид татвараараа төлдөг. Мөн гадны хөрөнгө оруулалт зогсож монгол улам ядуурна. Харин хуулиа чангатгаж шалгалтаа зөв хийж торгууль татвараа аваад өгөхгүй гэвэл авах нь зөв. Нэг чонын амнаас нөгөөрүү ордог юм хойно ард түмэн баярлаад итгээд бх хэрэг бхгүй

    Хариулах

төмөр-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн