Клоны аргаар гаргаж авсан муурын зулзага ирэх оны гуравдугаар сард Хятадад мэндлэх бололтой. Энэ тхай Global Times-т мэдээлсэн байна. “Бээжингийн Sinogeneбиотехнологийн компанийн ерөнхий захирлын орлогч Чао Цяньпин мягмар гарагт Global Times-т мэдээлэхдээ Долли хонийг хувилан авсан клоны технологийн аргаар Хятадад анх удаа 2019 оны эхний улиралд муур бий болно гэж мэдэгджээ” хэмээн тус мэдээлэлд дурдсан байна.
Цяньпины тэмдэглэснээр клон нь судалгааны үнэлэмжээрээ доогуурт ордог. Гэхдээ тус компани Хятадад гэрийн тэжээвэр амьтдыг клоны аргаар хувилах зах зээлд асар том боломж байгаа гэж харж буй гэнэ. Тус компани түүнчлэн гэрийн тэжээвэр амьтдыг нэг бүр нь 55,1 мянган доллараар клоны аргаар хувилах үйлчилгээг санал болгож байна.
Компанийн төлөөлөгчийн хэлж буйгаар тус фирм 20-иод үйлчлүүлэгчээс захиалга хүлээн васан гэнэ. Амьтныг клоны аргаар хувилан авахад 6-10 сая шаардагддаг байна. Клоны аргаар гаргаж авсан эх хувьтайгаа гаднахаараа төстэй боловч ижил ой санамж, сэтгэл хөдлөл нь ижилгүй.
Гэхдээ нохойг клоны аргаар хувилж авахад амаргүй. Учир нь нохойн нөхөн үржихүйн физиологи нь бусад сүүн тэжээлтэн амьтдаас ялгаатай байдаг гэнэ. Нохойн өндгөвч гадаад нөхцөл байдлын өөрчлөлтөд илүү мэдрэг. Хэдий тийм боловч Хятадын судлаачид энэ асуудлыг зогсоох бодолгүй байна.
Эх сурвалж: telegraf