Данийн Organic Basics компанийн дөрвөн зохион бүтээгч хамтран хувцасны зах зээлд шинэ хувьсгал гаргалаа. Тэдний зохион бүтээсэн дотуур хувцсыг сард 1-2 удаа угаахад л хангалттай гэнэ. Гаднаас нь харахад энгийн дотуур хувцаснаас огт ялгарахааргүй энэхүү дотуур хувцсыг мөнгө агуулсан инновацийн материалаар хийжээ. Зохион бүтээгчдийн хэлж буйгаар шинэ даавуу нянгийн 99,9 хувийг устгадаг байна. Тиймээс олон хоног цэвэрхэн хэвээр байдаг.
Зохион бүтээгчид энэхүү бүтээлийг гаргахдаа бохир заваан хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх зорилго агуулсан гэж бодож байв уу. Тэгвэл та эндүүрчээ. Organic Basics-ын эрдэмтдийн гол зорилго нь байгаль эхийг хайрлан хамгаалах байв. Дотуур хувцас угаахад экологид хортой багагүй нэгдэл байгальд цацагддаг. Тиймээс байгальд хортой нэгдэл цацахаас сэргийлэх зорилгоор бүтээжээ.
Харин мөнгө нь эрт дээр үеэс нянгийн эсрэг үйлдэлтэй байсан. Хүмүүс нян, бактери гэсэн төсөөлөл байхгүй үед ч энэ металлтай хүрэлцсэн ус цэвэршиж байгааг анзаарчээ. Өнөөдөр Ag буюу мөнгө нь ахуйн ус цэвэршүүлэхэд болон NASA-гийн сансрын нисэгчид хүртэл ашиглаж байна.
Organic Basics-ын танилцуулж буй дотуур хувцас 100 хувь хоёрдогч түүхий эдээс бүрдэнэ. Эхний коллекц 2017 онд худалдаанд гарсан бөгөөд Silvertech 2.0 хэмээх нэр авчээ.
Дотуур хувцас энгийн хувцсыг бодвол илүү үнэтэй. Эрэгтэй “боксер” дотуур хувцас хос нь 64 доллар бол эмэгтэй дотуур хувцас хоёр ширхэг нь 56 доллар аж.
Эх сурвалж: bigpicture
1 comment
манайханд асар хэрэгтэй эд байна аа