АНУ-ын нисэх хүчний RC-135V/W Rivet онгоцыг тагнуулын үйл ажиллагаа явуулж байхад Оросын сөнөөгч онгоц аюулгүй байдлаар саатуулсан гэж АНУ-ын Нисэх хүчний Европ болон Африк дах албан ёсны төлөөлөгч Кристофер Бойер-Мидер (2018.12.29) “Тасс” агентлагт мэдэгджээ.
Хар далайн бүсд Крымын ойролцоо нисч явсан онгоцыг ОХУ-ын Сансар агаарын хүчнийхэн (САХ) Крымын ойролцоо саатуулсан гэх хэвлэлд гарсан мэдээлэлд тайлбар өгөхдөө Кристофер Бойер-Мидер “Энэ сарын 27-нд тус онгоцыг аюулгүй байдлаар саатуулсан. Өөр ямар нэгэн үйл явдал өрнөөгүй” хэмээн мэдэгджээ. Саатуулагдсан онгоцыг Оросын талаас хэзээ яаж илрүүлсэн талаар тэр яриагүй байна.
Харин Оросын “Улаан од” сонин энэ сарын 28-ны дугаартаа хилийн зөрчил гаргахгүйн тулд Оросын сөнөөгч онгоцууд гурван удаа нислэг хийсэн гэсэн Батлан хамгаалах яамны мэдээллийг цухасхан нийтэлжээ.
Эх сурвалж: ТАСС
1 comment
Ustgah heregtei sh dee