2018-12-28 12:301min01

АН-ын ИХТөлөөлөгч амиа алдсан хэрэг нь улс төрийн шалтгаангүй болохыг мэдэгдлээ

tsagdaa

Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтайгаар энэ сарын 19-ний өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Хэргийн тухайд, 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч, улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Талийгаач Б нь Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч байсан бөгөөд уг хэрэг улс төрийн шалтгаантай байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байсан юм. Харин энэ хэрэг нь ямар нэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдээгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ.

1 сэтгэгдэлтэй

  • Irgen

    2018-12-28 21:54 at 21:54

    tiim bailgvi sumand dovon deeree namchirhdag vzleesee tatgalzachgaa mongol hvnd tohirohgvi shvv mongol hvn hezeeneesee l dem demendee yavsan yum ene aldagdval tusgaar togtnol aldagdana uls gvren vimj baigaag harlaa odoo bolnnoo ooroor hartsgaa

    Хариулах

Irgen сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй