Булган аймгийн Бугат сумын иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нас барсан. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Тодруулбал энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багт орших иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух дөрвөн гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурсан байна.
Улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалджээ. Нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан аж. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал. Цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна.
Itoim.mn