Уран бүтээлчдийн онгод цаг үеэ мэдрэн оргилох нь бий. Дуучин Насаа шинэ жилийн өмнөхөн хоёр уран бүтээлээ өөрийн фэнүүддээ зориулаад байна. Шинэхэн цас хаялсан, шинэ жил хаянд ирсэн энэ өдрүүдэд С. Мөнхбат, Н.Бат-Орших, Л.Насанбуян нарын уран бүтээл “Цас” дуу олны хүртээл болж эхэллээ. Гитарыг хөнгөн аялгуутай гойд зохицон эгшиглэн, сэтгэл сэргээх энэхүү дууны клип сошиалаар тархаж, хамгийн олон хүн үзсэн контентийн нэг болж чадлаа.

Хайртай бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэх энэ л өдрүүдэд залуу хос “Цас”-ыг нэгэндээ зориулж, цав цагаанхан цас цахилан бүжихийг харж, цайлган хайрыгаа баясахыг мэдрэхийг ерөөе.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн