Цаг хугацаа хурдтай урагшилж, нэг л мэдэхэд шинэ онтой учрах гэж байна. Шинэ жилийг угтах хамгийн сайхан үйл явдлуудын нэг бол албан газрын шинэ жилийн үдэшлэг. Энэ бол энгийн үед улиг болсон хувцаснаасаа салж, хамгийн сайн орчинд орж, шинэ найз нөхөдтэй болох, эсвэл хамтран ажиллагсадтайгаа илүү ойр дотно харилцаатай байх шалтгаан, том баяр болж.
Бүсгүйчүүдийн хувьд хувцаслалт, гутал, цүнх, үс гээд бүх л зүйлс хамгийн дур булаам дүр төрхийг бүрдүүлж өгдөг. Ирэх оны хувьд ч доорх үсний засалтууд трэнд болж байна.