Хүүхдийн тань хөл үргэлж хүйтэн байдаг бол бүү айгаарай. Энэ бол санаа зовоох шалтгаан биш гэнэ. Учир нь энэ хүүхдийн цусны эргэлтийн онцлогтой холбоотой. Хүүхэд өдөр өдрөөс өсөж хөгжиж байгаа бөгөөд тэдний цусны эргэлт бүрэн төлжөөгүй байдаг. Тиймээс гар, хөл нь хүйтэн байх нь олонтаа.
Хүүхдийн биеэрх цус хамгийн чухал эрхтэн, системүүдэд хүрч, харин гар, хөл зэрэг биеийн захын хэсгүүдэд хангалттай очдог. Үүнээс гадна гурав хүртэлх сартай хүүхдүүд орчиндоо бүрэн дасахын тулд хугацаа шаардагддаг. Энэ үеэр хүүхдийн бие дулаахан байвал бусад асуудалд санаа зоволтгүй юм.
Харин хүүхдийн хөл хөхөрч байвал цусны эргэлтийг нь боосон хувцас өмсүүлсэн үү гэдгээ шалгах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн царай хөхөрч, даарсан, уруул, цээж нь хөхөрсөн байвал зүрхний асуудал байж болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Хүүхдийн хөл дандаа хүйтэн байвал дулаахан оймс өмсүүлж байх нь зүйтэй. Хүүхэд өсөхийн хэрээр хөдөлгөөн нь нэмэгдэж, тэр хэрээр цусны эргэлт нь сайжирдаг тул та тэр үед энэ асуудалд санаа зовохгүй байж болох юм.
Эх сурвалж: mommyish.com