Нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг өсгөснөөр татварын бааз тэлнэ

Сурталчилгаа

Монголчуудын олонход татвар гэж юу вэ, татвар төлөхийн ач холбогдлыг бага ч болов ойлгуулж өгсөн зүйл бол нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын буцаан олголтын систем яахын аргагүй мөн. Иргэд дэлгүүр, зоогийн газраас авахуулаад бүхий л бараа, үйлчилгээнд төлсөн төлбөрийнхөө үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний НӨАТ төлдөг. Түүнийхээ 20 хувийг буцаан авч, авсан баримтаа нэгдсэн татварын системд бүрдүүлэх явдал бидний амьдралын салшгүй хэвшил болсон гэдгийг сард нэг удаа явагддаг сугалааны хүлээлтээс харж болно. Иргэдийг мөнгөөр урамшуулж буй учраас л НӨАТ-ын хууль ингэтлээ хөрсөн дээр шингэсэн байна.

Тухайлбал, “Татварын газраас мэдээлж буйгаар ирэх оны нэгдүгээр улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэх утгатай мэдээ цахим орчинд хамгийн өндөр хандалт авах бөгөөд доорх сэтгэгдлээрээ ч тэргүүлдэг. Тэдгээр сэтгэгдлээс сонирхуулахад, зарим дэлгүүр хоршоо баримт өгдөггүй, сугалаанаас хожсон хонжвор нь олдохгүй байгаа зэрэг НӨАТ-тай холбоотой гомдол, саналууд зурайна. Гэхдээ бараг л гурван сэтгэгдэл тутмын нэг нь одоогийн төлж буй татварын 20 хувийн буцаан олголтыг нэмж, 50-100 хувьд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тиймээс энэ үнэхээр боломжтой эсэхийг авч үзье.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн, cap бүр сугалаанд азаа үзэх болсон. Харин он дуусмагц бүтэн жил НӨАТ хэлбэрээр төлсөн мөнгөнийхөө 20 хувийг буцаан авахаар хуульчилж өгсөн. Улмаар шинэ оны эхний улиралд багтан иргэдийн дансанд шууд орлого хийгдэж, бэлэн мөнгөөр урамшуулдаг систем хэрэгжинэ. Судалгаанаас үзэхэд, буцаан олголтын анхны жил буюу. 2017 онд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаалт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд дунджаар 150 мянган төгрөг ногдох урьдчилсан тооцоолол гарчээ.

Энэ нь урьд жилүүдэд НӨАТ-ын хөнгөлөлт эдэлсэн иргэд нэг ч баримт гээлгүй бүртгүүлэх болсонтой холбоотой. Гэвч бараан тал нь буцаан олголтын хэд хоногт бэлэн мөнгөөр бороо орж, ихэнхдээ үрэлгэн зардал болон замхардаг. Шалтгаан нь шууд хэрэглээний бэлэн мөнгө тарааж буй учраас тэр. Тэгвэл дэлхийн бусад улс орнууд бэлэн тараахаасаа илүү үр ашигтай, ахиу хөнгөлөлтийг иргэддээ санал болгодог байна.

НӨАТ-ын хууль манай улсаас гадна дэлхийн 140 гаруй оронд хэрэгжиж байгаа. Тэд хөнгөлөлтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тогтмол хэвлэл, ашгийн бус үйл ажиллагаанд нийтлэг байдлаар нэвтрүүлсэн байдаг аж. Зарим нь иргэдээ НӨАТ-аас чөлөөлж, буцаан олголтыг татварын өр төлбөрийг төлөх, эсхүл ирээдүйд төлөгдөх татварт урьдчилж авах боломжийг хуулиар олгожээ. Тухайлбал, Тайванд татварын илүү төлөлтийг ирээдүйд төлөгдөх татварт тооцон урьдчилж авах хуулийн зохицуулалт үйлчилдэг байна. Энэ мэтээр НӨАТ-ын хөнгөлөлтийн арга хэрэгсэл, хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа юм. Манай нөхцөлд Иргэний хуульд заасан 20 гаруй төрлийн татвараас гадна Захиргааны мөнгөн торгууль шийтгэл алийг нь ч НӨАТ-ын буцаан олголтоос шилжүүлэн суутгах боломжтой. Төсвийн орлогын 80 хувийг татварын орлого эзэлдэг бол татварын орлогын 30 хувийг НӨАТ бүрдүүлж байна.

Ингэснээр нэг дор бэлэн мөнгө тараахаас боловсон аргаар татгалзаж, хөнгөлөлтийн хэмжээг ч ахиулж болно. Бас нэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн ухамсартай холбоотой бүдүүн баараг арга харагддаг. Өнөөдөр бидэнд ногдуулж буй НӨАТ бол зөвхөн эцсийн хэрэглэгч төлдөг татвар. Үйлдвэрлэгч, худалдагч аль аль нь энэ татварыг төлдөггүй учраас бараа, үйлчилгээний өртгийг 10 хувиар нэмэгдүүлж байгаа юм. Зарим аж ахуйн нэгж үйлчлүүлэгчээсээ НӨАТ-ын баримт авах эсэхийг тодруулдаг байж болно. Хэрэв баримт авахгүй гэвэл бараа, үйлчилгээний үнийн дүнгээс Ш хувийг хасаж тооцоо хийх боломжтой. Ингэснээр 20 хувийн буцаалттай НӨАТ-ын баримт авахаас илүүтэй иргэдийн халааснаас гарч буй зардлыг 10 хувиар бууруулах гарц бий.

Нөгөө талаар НӨАТ-ын хууль бол төр татварын хяналтаа ард иргэдээр дамжуулан хийж буй явдал юм. Үндсэн зарчим энэ бөгөөд худалдаа үйлчилгээний газрууд ихэнхдээ баримт хэвлэж өгөх дургүй байдаг нь ч үүнтэй холбоотой. Учир нь НӨАТ бол маш том татварын бааз байсаар ирсэн. Буцаан олголтын системийн үр дүнд энэ бааз гурав дахин нэмэгдээд байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 80 хувийг татварын орлого эзэлдэг бол татварын орлогын 30 хувийг НӨАТ бүрдүүлж байна. Үүнээс үзэхэд, нэг их наядаар хэмжигдэх мөнгөн дүн эргэлдэж байгаа нь ойлгомжтой.

Зөвхөн 2018 он гарсаар НӨАТ-ын төрлөөр төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ урьдчилсан байдлаар 730 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Харин иргэдэд буцаан олголт хэлбэрээр 78.1 тэрбум төгрөг очих урьдчилсан тооцоо гарчээ. Энэ хоёрын зөрүү ийм өндөр байгаа учраас л иргэдийнхээ дунд азийн сугалаа явуулах бус НӨАТ төлөгч хүн бүрт хүртээмжтэй арга хэрэгсэл хэрэглээч гэдгийг судлаачид хэлээд байгаа. НӨАТ-ын сугалаагаар cap бүр 1-1.5 тэрбум, жилдээ 12-18 тэрбум төгрөгийг хонжворт олгодог. НӨАТ-ын сугалаагаар cap бүр 1-1.5 тэрбум, жилдээ 12-18 тэрбум төгрөгийг хонжворт олгодог бол сугалаанд оролцогчдын 38 хувь буюу ойролцоогоор дөрвөн хүн тутмын нэг нь азтан болсон гэдгийг татварынхан хэлдэг.

Тэгэхээр сугалаанд зарцуулж буй мөнгөө буцаан олголтод нэмээд иргэддээ олгосон нь одоогийнхоос илүү шударга зарчим болно. Тэгээд ч НӨАТ-ын буцаан олголтын системийг анх нэвтрүүлэхэд, 50 хувийг нь иргэдэд буцаан олгох боломжтой талаар эх сурвалжууд хэлж байсан. Мөн НӨАТ-ын шинэ систем үйлчилж эхлэхэд улсын хэмжээнд бүртгэлтэй 1,700 ширхэг байсан баримт хэвлэгч машин 63 мянга болон нэмэгдсэн байна. Татварын орлого ч 1.3 их наяд төгрөгөөр давж биелсэн нь татварын бааз суурийг 40 дахин өсгөсөн 63 мянган кассын машины үр дүн гэдэг. Гэхдээ цаана нь олон арван мянган НӨАТ-ын баримт хэвлэдэггүй худалдаа үйлчилгээний газрууд байгаа аж.

Мөн НӨАТ-ын систем хэрэгжиж эхэлснээр иргэн бүр татварын байцаагч болсон гэж үздэг ч одоогоор 600 гаруй мянган хэрэглэгч л НӨАТ-ын цахим системд бүртгэлтэй байна. Эдгээрийг иргэдэд өгч буй урамшууллаа нэмсэн цагт л төр хяналтдаа авч чадна. Учир нь хүн бүр НӨАТ төлөгч. Иргэд бүх хэрэглээгээ НӨАТ-тай үнээр худалдан авч байгаа. Нэг талх авахдаа 1,100 төгрөг төлж буй бол түүний 1,000 нь борлуулагчийн орлого, харин 100 төгрөг нь НӨАТ бөгөөд үүнийг бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч болох иргэн л төлчхөж байгаа юм. Ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ хүнд зориулагддаг болохоор эцсийн хэрэглэгч нь хүн л байдаг. Энэ өнцгөөс аваад үзвэл, улс татварын баазаа цаашид тогтвортой өсгөх арга нь НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг 50 эсвэл 100 хувь болгон нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: 

shuudagggg НӨАТ-ын буцаан олголтыг өсгөснөөр татварын бааз тэлнэ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close