Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан нэг талдаа гарч шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийлээ.
Бөхчүүдийн хоорондын зөрчлийн улмаас Бөхийн өргөө үүдээ барьсан бөгөөд Цагдаагийн байгууллага олон нийтийн өмч хөрөнгийг эвдүүлж сүйтгүүлэхгүйн тулд хамгаалалтанд авсан байгаа. Тиймээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөн нар хэд хэдэн удаа уулзаж, Монгол бөхийн төлөө санал санаачилга гаргая хэмээн ярилцаж, Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулжээ.
Энэ түр зөвлөл шүүхэд гаргасан маргаанаас тусдаа бөгөөд Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн болгож, бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлнэ тэж тэд мэдэгдэв.