Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбын захад орших асар их хэмжээний хогон овоо айл өрхүүдийн орон гэрийг дарж нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 26 болж нэмэгджээ. Тэдний зургаа нь хүүхэд байв.
Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбын захад өнгөрсөн баасан гарагт (2017.04.14) гал гарсны дараа 90 м өндөр хогон овоолго нурсан байна. Үүнээс болж 26 хүн амиа алдсаны зургаа нь хүүхэд байжээ.
Асар их хэмжээний хогон овоо айл өрхүүдийн орон гэрийг дарж нуржээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, 150 орчим айлын гэр орон хогонд дарагдан эвдэрч сүйрсэн байна. Хогонд дарагдсан байшин барилгуудын нуранги дороос хэд хэдэн хүний цогцос олдсон аж.
Хогон овоолго дахиад ч нурж болзошгүй гэж Шри-Ланкийн Засгийн газар анхааруулсан байна. Хогийн цэгийн ойролцоо амьдарч буй 600 орчим оршин суугчийг өөр газар руу нүүлгэхээр төлөвлөж байгаа аж.
Хуримтлагдсан их хог хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг хэлээд хогийн цэгийг цэвэрлэж зайлуулахыг засгийн газраас нэг бус удаа хүсч байжээ.Тус хогийн цэгт өдөрт 800 тонн хог зөөн авчирдаг гэнэ.Өнгөрсөн сард Этиопын нийслэл Аддис-Абаба хотод хогон овоо нурсны улмаас 113 хүн амиа алджээ.