Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газрыг Орос улс дэмжиж буйд АНУ-ын зүгээс “хатуухан ярих” цаг нь болсон гэж үзлээ. Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Герберт Макмастер ABC телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ хямрал мөргөлдөөнд оролцогчдын нэг болсон ийм аймшигтай дэглэмийг Орос дэмжиж байгаа явдлыг авч хэлэлцэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Вашингтон, Москва хоёрын харилцаа “хамгийн доод цэгтээ” байгаа болхоор харилцаагаа сайжруулах замаар явахаас аргагүй болоод байна” гэжээ.