Энэ сарын 12-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан осолтой холбогдуулж Батлан хамгаалах яамыг хариуцлага хүлээх ёстой АН-ын бүлгээс сануулав. Тэд өнөө өглөө (2017.04.17) Төрийн ордны А танхимд 10:00 цагт хуралдсан бөгөөд үүний дараа хэвлэлийн хурал хийсэн. Тус намын бүлгийн дарга Ж.Батзандан, З.Нарантуяа гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай ЕНБД Ц.Туваан нар Батлан хамгаалах яамыг анхааралдаа авсан гээд энэ салбарт мэргэжлийн удирдлагууд дутсан гэж үзэж буйгаа илэрхийлэв.
УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэлэхдээ МАН-ыг буруушааж Батлан хамгаалах яамны сайдаар бөх Б.Бат-Эрдэнэ гэх хүнийг сонгосон нь тус салбарт гаргасан хамгийн том доголдол гэдгийг онцлоод олон залуу эрүүл мэндээрээ хохирч байгаа тул хариуцлага хүлээж ажиллахыг шаардаж байна гэлээ. Үүнтэй холбогдуулан тус намын нарийн бичгийн дарга О.Магнай, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Таван толгойд гарсан осолд салбарын сайд нь огцрох ёстой гэж үзэж буйгаа хэллээ.
ё