Улсын хэмжээнд ломбардын үйл ажиллагаа явуулахаар бүртгэлүүлсэн 8200 гаруй иргэн аж ахуй нэгж байдаг аж. Харин нийслэлд 680, орон нутагт 200 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг байна. Гэвч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 680 ломбардын 55 орчим  хувь  нь татвар төлдөггүй аж.

Цагдаагийн байгууллага ломбардуудын үйл ажиллагаанд шалгалт явуулж нэг сард, нэг ломбардад дунджаар 3.2 тэрбумын эд зүйл “эргэлддэг” гэх судалгааг гаргажээ. Хяналт шалгалтыг энэ сарын 1-20-ны хооронд хийсэн байна. Гэмт хэргийн замаар олдсон компьютер, гутал, хувцас, ээмэг, бөгж, хүнээс булаасан, хулгайлсан гар утас зэргийн 90 орчим хувь нь ломбардаар дамжин зарагдах болсон нь энэ шалгалтыг хийх шалгаан болжээ. Гэмт хэргийн замаар олдсон эд зүйлсийн 90 орчим хувь нь ломбардаар дамждаг болохыг ч албаныхан хэлж байна.

2017 оны арваннэгдүгээр сард Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн заавал мөрдөх стандартыг  шинэчилж 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж мөрдөж эхэлсэн боловч энэ нь амьдрал дээр хэрэгжихгүй байгааг хуулийнхан ярьж байна.

Энэ оны нэгдүгээр сард мөрдөгдөж эхэлсэн ломбарын шинэчлэгдсэн стандарт: 

  • Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байх
  • Хотын хөдөлгөөн ихтэй бүсэд ломбардын үйлчилгээ явуулахыг хориглох
  • Компанийн оноосон нэрийг бичсэн гадна хаягтай байх,
  • Орон нутгийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байх,
  • 20 м.кв-аас доошгүй талбайтай байх, байгалийн гэрэлтүүлэгтэй байх /хуучин стандартад 8 м2 талбайтай байхыг зөвшөөрч байсан аж/
  • Барьцааны цахим сан хөтлөх
  • Эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, сейфтэй байна
  • Татварын нэгдсэн санд холбогдсон, кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх.

Энэ стандартыг мөрдөж ажилласнаар ломбард ажиллуулж байгаа хүмүүс барьцаанд авч байгаа эд зүйлийн онцлох шинж зүйлийнх нь зургийг нь аваад доторх сериал дугаар зэргийг тэмдэглээд компьютер дээрээ мэдээллийн сан үүсгэх ёстой. Мэдээллийн сан үүсгэснээр нийслэлийн ломбардуудад  ямар бараа тавигдсан талаар  цагдаагийн байгууллага мэдэх боломжтой болох байсан.

Гэвч ломбардууд энэ стандартыг мөрдөж ажиллаагүй. Цагдаагийн байгууллага нийслэлийн 300 гаруй ломбардыг шалгахдаа мэдээллийн сан шинээр үүсгэх ажлыг шуурхайлуулж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад ямар бараа тавигдсан тухай мэдээллийг хянах боломжоо нэмэгдүүлсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийн 90 орчим хувь нь ломбардаар дамждаг”
  1. Засгийн газар Ломбард болон элдэв ченжүүдээс татвар аваачээ. Эд нараас татвар авч чадахгүй байж ам бүлээ тэжээхээр ажил хийж байгаа ядарсан бидний татварыг жил бүр нэмээд байх юмаа. Хүрэлсүхтэнгүүдээ.

ойн савдаг-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн