Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Адидас”-ын гуталтай эмэгтэйн үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ – updown.mn

“Адидас”-ын гуталтай эмэгтэйн үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ

“Адидас”-ын гуталтай 30-40 орчим насны монгол эмэгтэйн занданшуулсан шарилын талаарх мэдээ  2016 оны 4 дүгээр сард дэлхий дахинаа шуугиан тарьсан юм.

Судлаачид өнгөрсөн 12 сарын хугацаанд энэхүү нууцлаг занданшуулсан шарилын талаар илүү их мэдээлэл олж авахаар ажилласан бөгөөд сэргээн засварлалтын ажил дууссан байна. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны харьяа Соёлын өвийн төвийнхөн сэргээн засварлажээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон энэ олдвор 2803 м-ийн өндөрт байсан тул маш сайн хадгалагдсан байна.  Үзүүр гялангийн хатмал шарилыг ороосон эсгийг задлахаас өмнө доторх эд өлгийн зүйлсийг бүрэн бүтнээр нь тогтоох зорилгоор “Сонгдо” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэжээ. Сэргээн засварлалтын үеэр нийт 51 ширхэг эд өлгийн зүйлс байгааг бүртгэсэн аж. Тухайлбал, хатмал шарил, малгай, дээл, өмд, гутал, ясан сам, хүрэл толь, хэтэвч, модон аяга, ширэн богцтой модон цар, хуйтай хутга, эсгий ууттай ваар сав, ац мод, саваа мод, нэхмэл ноосон даавуун олбог, нэхий дотортой дээл, мөрөвчтэй өмд зэрэг байжээ. Мөн олон нийтийн таамаглаж байгаагаар энэ нь дээд язгууртны булш  биш бөгөөд МЭ X  зуунд харьяалагдаж байгааг шинжилгээний хариугаар тогтоожээ. Сэргээн засварлалтын явцад эмэгтэйн гутал адидас брэндийнх биш болох нь нотлогдсон байна. Гутлыхх нь хээ улаандуу өнгөтэй бөгөөд гурваар тогтохгүй олон зураастай байсан аж. Анх олдворын хэсгээс харуулсан фото зураг  эмэгтэйн гуталны тал хэсэг нь харагдсан учраас ийнхүү алдарширхад хүрчээ.

Түүний гутал гадуураа метал чимэглэлтэй, өвдөг давсан урт түрийтэй, загварлаг гутал аж. Дотор нь үстэй, нэлээн зузаан, гэхдээ яг л өнөөгийн бүсгүйчүүдийнх шиг эмэгтэйлэг загвартай эсгий дотортой арьсан гутал болхыг шинжээчид хэлж байгаа юм. Мөн өмсөж байсан хувцас нь улаан өнгө давамгайлсан бөгөөд оёдол нь өнөөгийн хувцас шиг жигд, үзэмжтэй байсан нь хувцас, уралал өндөр түвшинд хөгжсөнийг харуулжээ.

Одоогоор  олдворын ясны антропологийн судалгааг МУИС-ийн багш, антропологич доктор Д.Түмэн, М.Эрдэнэ, адууны ясны анхан шатны судалгааг ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Баярхүү нар хийж байна. Олдворын талаарх үзэсгэлэн удахгүй нээлтээ хийх юм байна.

.

One thought on ““Адидас”-ын гуталтай эмэгтэйн үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ

  1. Bataa 2017-04-19 19:07 at 19:07

    Mash gaihaltai barag umsuud yvj boln gsnuu

    Хариулах

Bataa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн