09:00 цагт: Захиргааны ерөнхий хууль, захиргааны шүүхийг хамгаалсан сэтгүүлч эмэгтэйн нийтлэлд эмзэглэсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлч эмэгтэйг шүүхэд өгчээ. Шүүх хурал Нийслэлийн шүүх дээр болно.
09:30 цагт: Тусгаар тогтнолын ордны гурван давхарт аймаг бүрээс хүрэлцэн ирсэн 300 орчим аварга, мянгат малчдын зөвлөгөөн болно.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “МАНАН дэглэмийн толгойлогч М.Энхболдыг огцруулъя” сэдвээр төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ.
12:30 цагт: НЦГ-ын 108 тоотод Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн цагдаагийн байгууллагаас сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.