Өнгөрөгч наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, Тус яамны газрын дарга Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь хохироосон гэх хэргийг шалгаж дууссаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт хэргийг шилжүүлээд байсан.
Тэгвэл прокуророос энэхүү хавтаст хэрэгт хяналт тавьж дуусаад өнөөдөр харьяа дүүргийн шүүхэд шилжүүлж байгаа юм байна. Мөн энэхүү хэрэгт Б.Махбалаас гадна тус газрын Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Лхагвасүрэнг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа ажээ.