ДэлхийдОнцлох мэдээТаны амралтандУрлаг, Спорт

Киркоров царайлаг сайхан эхнэрээ танилцуулжээ

AA1-1 Киркоров царайлаг сайхан эхнэрээ танилцуулжээ

2010 онд урлагийн алтан тайзаа орхиж байгаагаа мэдэгдсэн ОХУ-ын эстрадын хатан хаан Алла Борисовна Пугачёва дахин тайзан дээр гарна. Ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Кремлийн ордонд бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдгээ саяхан зарлаад байгаа. Бүтэн жарны турш сая сая шүтэн бишрэгчдийнхээ анхаарлын төвд амьдарч ирсэн Алла 1994 оны хавар Христийн хамгийн ариун газар гэгдэх Иерусалимд Флипп Киркоровтой хуримлан ээлжит дуулианаа тарьж байсан билээ.

Москвагийн тохилог дүүргүүдийн нэг болох Таганкад хүүхэд насаа өнгөрөөсөн Флипп хөрш айлынхаа улбар шаргал үст Танька гэдэг охинд дурлачихсан байж. Гэвч энэ дурлал нь бүтэлгүйтэж, Танька түүнтэй биш найзтай нь хөтлөлцөн алхаж, өөрөө Оросын эстрадын од Алла Пугачёватай гэрлэсэн.

wall_20120510135017 Киркоров царайлаг сайхан эхнэрээ танилцуулжээ

Гэвч тэд 2005 онд албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн юм. Салах шалтгаан нь Киркоровын санхүүгийн асуудал байсан хэмээн ойр дотных нь хүмүүс баталдаг байна. Салалтынхаа дараахан Филипп нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Би дахиж хэзээ ч гэрлэхгүй. Би түүний үнэнч боол нь байсан, тиймээрээ ч үлдэнэ. Салалт бол бидний л хэрэг. Энд тийм ёр бусын гаж юм байхгүй, энэ бол зөвхөн хуулийн дагуу л хийж байгаа зүйл. Би түүний хувийн амьдралд ч сайн сайхныг хүсэх шаардлага байхгүй. Би сар луу нисэх гээгүй. Юу ч болсон би үргэлж л түүнтэй хамт байх болно” хэмээн мэдэгдэж байсан гэдэг.

28cc0188814172cc82b7e00fbb301f06_fitted_740x0 Киркоров царайлаг сайхан эхнэрээ танилцуулжээ

2011 оны 11 сарын 26-нд Филипп тээгч эхийн тусламжтайгаар охинтой болж, түүндээ Алла-Виктория гэсэн нэр өгч байв. Виктория бол түүний ээжийн бас экс эхнэр Аллагийн нэрээр нэр байжээ. Дараа нь 2012 оны 6 сарын 29-нд Флипп Мартин хэмээх хүүтэй болсон. Хүүхдүүд хэн гээч, ямар тээгч эхээс төрсөнийг шүтэн бишрэгчид нь мэддэггүй.

Харин өнгөрсөн сард Флиппийн шинэ гэргий Оросын хэвлэлүүдийн анхааралд өртсөн байна. Нэгэн нэвтрүүлгийн үеэр Киркоров “эхнэр”-тэй болох нь тогтоогджээ. Тэр бол сонгодог бүжгийн жүжигчин Александра Сивкова байв.

“Филипп бол араас нь дагаад, сонсож сурах ёстой эрчүүдийн нэг. Би түүнд ухаангүй хайртай” хэмээн тэрбээр хэлсэн байна. Тэрбээр од дуучинтай хамт хувийн вагоноор аялж, аялан тоглолтынх нь үеэр хөгжөөдөг аж. Александра ихэнх цагийг эстрадын одтой хамт өнгөрөөдөг талаараа ярьжээ.

Тэд хамтдаа зугаалж, кино үзэж, музейгээр хэсч, спортоор хичээллэдэг. Бүжигчин бүсгүй ажил олгогчдодоо хувийн дасгалжуулалт хийдэг байна. Лера Кудрявцева Филиппээс түүнчлэн хүүхдүүдийнх нь ээжийн талаар эелдэгхэн асуужээ. Хөтлөгч бүсгүй дуучныг Алла-Виктория, Мартин нартаа ээжийнх нь талаар хэзээ үнэнээ ярихыг сонирхжээ. Тэрбээр хариуд нь “Хэзээ ч үгүй” хэмээсэн байна. Тэрбээр “Биологийн ээжтэй нь хэзээ ч танилцуулахгүй” гэжээ.

wx1080 Киркоров царайлаг сайхан эхнэрээ танилцуулжээ

4-10 Киркоров царайлаг сайхан эхнэрээ танилцуулжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close