ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр хийдэг хэвлэлийн хурлаа өчигдөр хийлээ. Энэ үеэр АНУ-ыг цөмийн асуудлаар шүүмжиллээ. Пүрэв гарагт 4 цаг орчим үргэлжилсэн хэвлэлийн хуралд олон улсын 1700 гаруй сэтгүүлч оролцсон байна. Владимир Путин Оросын эдийн засаг зогсонги байдалтай байсныг сайжруулсан гээд хүйтэн дайны үед байгуулсан пуужингийн гэрээнээс гарч байгаад нь Америкийг буруутган шүүмжлэхдээ энэ шийдвэр дайны эрсдэл дагуулж байгааг тоохгүй өнгөрч болохгүй гэсэн байна.
Мөн 11 дүгээр сарын 25-нд Керчийн хоолойд болсон сөргөлдөөний буруутнаар Киевийг дахин нэрлэж, “Москва дэлхий дахинд хортой үйл ажиллагаа явуулсан” гэх барууныхны шүүмжлэлийг дахин няцааж, Оросын сүм хийдүүд зонхилсон газарт Украйны “Үнэн алдартны сүм” байгуулагдаж байгааг зэмлэн буруутгажээ. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлыг сөрөг хүчний удирдагч Алексей Навалны интернетээр шууд дамжуулсан байна. Зохион байгуулагчдын хувьд Владимир Путины жилийн эцсийн хэвлэлийн хурал асуулт-хариултыг маш хянамгай зохион байгуулж, сонгогдсон хэвлэлүүдэд асуулт асуух боломж олгожээ.
Монголын радио
1 comment
сайхан түүх байна сайн нѳхѳр сайн аав байна сайхан сэтгэлтэй сайн багш байна