Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос багш болон шинжлэх ухааны ажилчдын цалингийн нэмэгдэл одоог хүртэл олгогдохгүй буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн есдүгээр сард боловсролын салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийн төлөө хичээлийн шинэ жил эхлэх үед ажил хаялт зарлаж, асуудал нэлээд даамжирсны эцэст БСШУСЯ, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо багш ажилчдын цалинг 2018-2019 онд нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр байгуулж, ХНХЯ-нд бүртгүүлснээр ажил хаялт түр зогсоод байсан билээ.
Тухайн үед байгуулсан хэлэлцээрээр 2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ 26 тэрбум төгрөгөөс доошгүйгээр эх үүсвэрт тусгахаар тохиролцоод байсан аж.
Гэвч энэхүү хэлэлцээр одоог хүртэл хэрэгжихгүй, Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин одоог хүртэл нэмэгдэхгүй байсаар буй талаар мэдээлэв.
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Есдүгээр сард бидний хийсэн ажил хаялтын үр дүнд бид Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж ажил хаялтыг түр завсарлуулаад байсан. Гэсэн хэдий тэр хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй, байгуулсан гэрээ, хэлэлцээр хэрэгжихгүй байна.
Есдүгээр сарын 14-ний өдөр манай үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ болон Засгийн газрын гаргасан саналыг үндэслэн хэлэлцээр байгуулсан. Үүнд 2018 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс багш болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Гэвч энэхүү нэмэгдэл он дуусах гэж байхад ажилчдад олгогдоогүй байна. Тухайлбал, нийслэлийн зарим сургуулиудын багш нар нэмэгдлээ дөнгөж авч эхэлсэн ч хөдөө орон нутаг болон нийслэлийн үлдсэн ажилчид аваагүй байна.
Олон сарын турш бид цалинг нэмэгдүүлэх гэж гуйж, шаардаж явсан, гэвч ямар нэгэн үр дүнд одоог хүртэл хүрээгүй байгаад бид бухимдаж байна. Тийм ч учраас хариуцсан яамдыг хэлэлцээрийн дагуу ажлаа гүйцэтгэхийг шаардах болно. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргүүлнэ” гэлээ.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг тухайн үед БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас зарим аймагт шийдвэр хэрэгжихгүй байсаар өнөөг хүрсэн талаар тэд мэдээлэв.
Үүнээс болж Дархан-Уул, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймгийн хөдөлмөрчдөөс энэ талын санал, гомдлыг Үйлдвэрчний эвлэлийн салбар болоод дээд байгууллагуудад байнга ирүүлэх болсон байна.
ХНХ-ын Сайд С.Чинзоригт хүргүүлж буй шаардлага:
1 comment
Хорчин Цогзолмаа чалчаад л байсан. Ийм юм хийгээгүй дээ зугтааждээ.