Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргыг сайн дураараа огцрох өргөдлөө өгүүлэх гэсэн шийдвэр гэмээр зүйл гарсан байгаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайн Б.Энхбаяр доорхи байр суурийг илэрхийлжээ. Энэ шийдвэр нь намын бага хурлын тогтоолоор батлагджээ.
Б.Энхбаяр: Намын Бага хурлаас гаргах гэж байгаа энэ шийдвэр тогтоол юм уу. Намын даргын УИХ-ын даргыг өөрөө чөлөөлөгдөх хүсэлтийг өөрт нь уламжилж байгаа юм уу. Намын дарга өөрөө хэлээд болохгүй болохоор нь Бага хурлаар дамжуулж уламжлах гэж байгаа юм уу.
Тогтоол бол заавал биeлэгдэх шинжтэй захирамжилсан шийдвэр. Намын Бага хурлын тогтоол Үндсэн хууль, хуулиас давж үйлчлэх үү. Үндсэн хууль, хууль зөрчсөн намыг Дээд шүүх татан буулгадаг хуультай. Ингэхэд Дээд шүүхийг хэн томилдог билээ, хэн томилсон хүмүүс байгаа билээ. Энийг Нямдорж сайд ч сануулж хэлээд л байгаа.
Үндсэн хуулийг зөрчсөн намыг Дээд шүүх татан буулгадаг, тэрийгээ энэ дарга нар мэдэж байгаа биз дээ. 200 жил харийн дарлалд байсан улсаа тусгаар тогтнуулсан, 200 мянган гишүүнтэй нам 100 жилийн дараа хоёр хүний хэрүүлээс болж татан буугдах юмуу, тэгээд. Нэг хүнийг дарж авах гээд намаа татан буулгах улс төр, хууль зүйн үр дагавартай шийдвэр гаргахаар ярьж байгаа нь зөв юм уу. Ийм ноцтой, улс төр, хуульзүйн хувьд сөрөг үр дагавартай асуудлаа нэр томъёоноос нь эхлээд нухацтай шүүж ярихгүй юм уу” гэжээ. Түүний энэ үгийн дараа бага хурал засварлаж, Удирдах зөвлөл хуралдсан.
Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна, Их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныг нь хүндэтгэж үзээд, бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье. Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье” гэж хэлсэн гэх мэдээлэл байна. Гэсэн ч Их хурлын дарга ажлаа өгөх боломжгүй гэсэн учраас Бага хурлаа үргэлжлүүлээд намын даргын гаргасан саналаар санал хурааж тогтоол гаргасан байна.
1 comment
Энэ хоёр чинь хоёулаа гарсан ч яадаг юм. Гарвал гарна л биз. Ямар хүн мундах биш.