Хятадын эрх баригчид дахин нэг канад иргэнийг баривчилсан гэж Канадын Гадаад хэргийн яам мэдээллээ. Гэхдээ энэ удаагийн баривчилгааг Канадын тал өөрийн улсад явуулсан Хятадын технологийн “Huawei” компанийн гүйцэтгэх захирлыг баривчилсан явдалтай холбоогүй хэмээн мэдэгджээ.
Хятадад баривчлагдсан Канадын иргэн нь дипломат албан тушаалтан биш, тус улсад бизнес эрхэлдэг нэгэн гэж “The National Post” мэдээлсэн байна. “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг Канадын тал батлан даалтаар суллагдсан бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх ажиллагаа ирэх оны эхээр болох юм.
Хятадын Элчин сайд Лу Шэй “Мэн Ваньжоуг баривчилсан нь “хууль бус” гэж мэдэгдсэн байгаа. “Globe and Mail”-ийн нийтлэлд бичсэнээр энэ нь Хятадын өндөр технологийн компанийг “агнах” гэсэн АНУ-ын улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа” гэсэн байна.
The National Post
1 comment
“Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг Канадын тал батлан даалтаар суллагдсан бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх ажиллагаа ирэх оны эхээр болох юм.
энэ өгүүлбэрийнхээ үгийг зөв бич л дээ, нэг үгнээс шалтгаалж ямар ч утгагүй болох юм