ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл түүний хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээн аваагүй байна. Тодруулбал, яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо түүний хүсэлтийг хүлээж авалгүй, ажлаа үргэлжлүүлэн хийхийг үүрэгджээ.

Тиймээс тэрбээр ЭХЭМҮТ-ийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн үг юм. Энэ сарын 02-нд тус эмнэлэгт амаржихаар ирсэн эмэгтэй тусламж хүсч ирэхэд эмнэлгийн ажилтнууд хүнд суртал гаргаснаас болж гадаа төрсөн явдалд ёс зүйн хариуцлага хүлээж ийм шийдвэр гаргасан гэдгээ Ш.Энхтөр дарга тодотгож ажлаа өгөхөө мэдэгдсэн байдаг.

By updown

5 thoughts on “ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал ажлаа үргэлжлүүлэн хийнэ”
  1. ЭНХТӨР ДАРГА БОЛ ХҮНИЙ ХУВЬД САЙН ЭМЧ, ЧАДВАРТАЙ ХҮН. ТЭР ДООГУУР НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНД СУРТАЛТАЙ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН БУРУУ Ш ТЭЭ, ДАРГА НЬ ЯМАР ЧИ БУЦ ГЭЭД БУЦААЧИХСАН БИШ. ҮРГЭЛЖЛҮҮЛЖ АЖИЛЛУУЛАХЫГ НЬ ДЭМЖИЖ БАЙНА.

  2. ЭР ХҮН.ЕР НЬ БОЛ ДООГУУРАА Л ХАХУУЛЬ МӨНГӨ ТӨГРӨГ АВЧ ХҮНД СУРТАЛ ГАРГАДАГ ШҮҮ ДЭЭ.КАМЕРИЙН СИСТЕМД БҮРЭН ХАМРУУЛЖ БАНК ШИГ ХЯНАЛТТАЙ БОЛГОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ.

  3. Энхтөр эмч их чадвартай сайн эмч. Хаа явсан газраа зөвлөгөө сургамж хэлж ойлгуулж байдаг үнэхээр мэргэжлийн ясны эмч хүн дээ. Таньд амжилт хүсье.

Doko-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн